Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотод анхны бороо орлоо

2020 оны 04 дүгээр сарын 13-ны 08 цагаас 04 дүгээр сарын 20-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

 

Тунадас: 13-нд Хөвсгөлийн уулсаар, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-13.0 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Завханы Улиастайд 13.0 мм, Говь-Алтайн Алтайд 12.6 мм, тунадас тус тус орсон байна.

Цасны зузаан: Ойрын өдрүүдэд дулаарснаас цас эрчимтэй хайлж өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Сүхбаатарын ихэнх нутаг, Дорнодын баруун, Дорноговийн зүүн хойд хэсгээр 0.0-2.0 см цастай  байна.

Агаарын хамгийн их температур: 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд ихэнх нутгаар 1-16 градусаар хүйтэрч Увс Нуур болон Дархадын хотгор,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул Тэрэлж голын хөндийгөөр +0....+5 градус,  Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг болон Орхон-Сэлэнгийн саваар +13...+18 градус, бусад нутгаар +6...+13 градус, бусад хугацаанд Увс Нуур болон Дархадын хотгор,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул Тэрэлж голын хөндийгөөр +5...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг болон Орхон-Сэлэнгийн саваар +21...+26 градус, бусад нутгаар +13...+19 градус  байв. 

Агаарын хамгийн бага температур: 18-нд нутгийн баруун хагаст, 19, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -8...-15 градус, Алтайн өвөр говиор +2...+6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар -3...+1 градус, бусад нутгаар -4...-7 градус хоносон байна. 

Cалхи: 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст секундэд 9-14 метр, зарим газраар секундэд 19-25 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: 14, 15, 19-нд хур тунадас, 18-нд бороо, нойтон цас орж  нийт 0.0-0.6 мм тунадас орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 18, 19-нд тзр зуур секундэд 18-21 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурав. Хугацааны сүүлээр хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14...-16 градус, бусад хэсгээр -9...-11 градус, өдөртөө  +2....+9 градус, бусад хугацаанд шөнөдөө -2...-4, өдөртөө +15...+17 градус  байлаа.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store